Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээлэлд тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “А” гэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Тоёота маркийн тээврийн хэрэгсэлд сууж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 5 буудлын орчим хүргүүлэн, тээврийн хэрэгслийн жолооч 24 настай, эрэгтэй “З” гэгчтэй таксины төлбөрөөс болж маргалдан, түүнийг зодож, хоолой хэсэгт хутгаар нэг удаа зүсэж, хэвлий болон гарын хэсэгт нийт дөрвөн удаа хутгалан гарыг нь хүлж, түүнийг тээврийн хэрэгслийн тээшинд хийн Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд авч явсан байна.
Улмаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх үедээ хохирогчийг тээврийн хэрэгслийн багажнаас гарган суудалд суулган түүнийг тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “…найзтайгаа хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаад хутгалчихлаа” гэж хэлээд хохирогчийг үлдээн гарч явахад нь Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид саатуулан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хохирогч одоогоор эмнэлгийн тусламж авч байна.