Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатарыг АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар, Япон улсын Осака хотод суух Ерөнхий консулаар н.Энх-Амгаланг, БНХАУ-ын Шанхай хотод суух Консулаар Д.Болдыг тус, тус томилсон юм байна.
Мөн Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжавыг чөлөөлж, ажлыг нь Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяа давхар хариуцан ажиллах чиглэлийг Засгийн газраас өгсөн аж.
Ш.Лхачинжавыг цар тахлын хууль хэрэгжих байх үед томилсон гэж үзэн, чөлөөлжээ.