Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавьжээ. Өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцсан түүнд ийнхүү дахин хилийн хориг тавьсан байна.
“Нүүрсний” гэх хэргийг шалгаж буй тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн түүнийг яллагдагчаар татах санал НПГ-т хүргүүлээд буй билээ. Прокурорын ажлын хэсгийнхэн Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-3-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” хэмээн яллагдагчаар тооцох тогтоол баталж, түүнд танилцуулахыг мөрдөгчдөд даалгасан аж. Үүний дагуу тэрбээр өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж уг тогтоолтой танилцан гарын үсэг зураад явжээ. Гэхдээ ямар ч мэдүүлэг, тайлбар өгөөгүй юм байгаа аж.