Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд нь жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.
2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 10.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 38.4 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 77.1 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлээд байгаа аж.
Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 9 хоног үлджээ.