Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 0-18 насны хүүхдийн 244.987 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 47.6 хувийг уналтын шалтгаан эзэлж, хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсон байна.
Тэргүүлэх шалтгааны 2 дугаарт амьгүй механик хүчинд өртөх гэмтлүүд, 3 дугаарт зам тээврийн осол, 4 дүгээрт амьтай механик хүчинд өртсөний улмаас гэмтэх, 5 дугаарт түлэгдэлтийн шалтгаан орж байна.
Хүүхдийн өвчлөлийн гэмтлийн төрлийг авч үзвэл зөөлөн эдийн гэмтэл, хугарал, шарх, гавал доторх гэмтэл болон мултрал суналт түгээмэл тохиолдсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.