Засгийн газар өнөөдөр/2023.02.07/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдааны шийдвэрийн талаарх мэдээллийг МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, ГХ-ны сайд Б.Батцэцэг нар өглөө. Газар хөдлөлтийн улмаас их хэмжээний хохирол амсаад буй Турк улсад 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг тусламжийн бараа бүтээгдэхүүн илгээх бол, Сири улсад хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээхээр болжээ.
БНТУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ газар хөдлөлтийн бүс нутаг болох Газиентэп хотод байгаа 4 монгол иргэний хоёр иргэнтэй холбоо тогтоож нэг иргэнийг нь нүүлгэн шилжүүлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй гэх мэдээлэл өглөө.