АНУ-ын иргэд Орос руу зорчихгүй байхыг Америкийн Элчин сайдын яамны мэдэгджээ.
Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд, “хууль бусаар баривчлан саатуулж болзошгүй”, шинээр дайчилгаа зарлах магадлалтай тул Орост байгаа Америкийн иргэдийг нэн даруй тус улсаас явахыг зөвлөсөн байна.
АНУ-ын давхар иргэншлийг ОХУ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, АНУ-ын консулын тусламж авах боломжийг хааж, дайчилгаанд хамруулж, Оросоос явахад нь саад болж, эсвэл цэргийн албанд татаж болзошгүй” хэмээн ОХУ дахь АНУ-ын Элчин сайдын яамны хуудсан дээр бичжээ.