Хөтлөгч П.Анужингийн анхны нөхөр “Шивээ-овоо” ХХК-ны захирал А.Эрдэнэбат тунчиг сайн аав гэнэ шүү. Ажлаас гаднах хамаг цагаа П.Анужингаас төрсөн хоёр охиндоо зориулдаг гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Хэдийгээр сайхан амьдрал нь салалтаар төгссөн ч аав байх үүрэг хариуцлагаас зугталгүй, аль болох хамгийн сайнаараа хичээж байгаа нь өнөөгийн нийгэмд “нүдний гэм”. Хүүхдийн тэтгэмж дээр “горойж” хөгөө хөлдөө чирсэн зарим нэг баянтай харьцуулахад А.Эрдэнэбат чинь харин бурхан будда юм биш үү.