УИХ-ын гишүүн С.Бямбацогт сүүлийн 10 гаруй жил параламентэд суусан тэрээр ирэх 2020 оны сонгуулиар эхнэр Ц.Ганцэцэгээ сойх гэж байгаа тухай чих дэлслээ. Уг таамаглалыг нотлох гэсэн мэт хатагтай Ц.Ганцэцэг өөрийн нэрийн пэйжийг нээж, “мөнгө цацан” бүүст хийх болжээ. Нөхрөөсөө 10 дахин илүү орлоготой гэгддэг Ц.Ганцэцэг хуучин МАХН-ын шатсан цагаан байрны нэгдүгээр давхарт архины дэлгүүр ажиллуулж байжээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Бямбацогт гишүүний гэргийг хурдан хөдөлгөөнтэй төдийгүй нэлээд хэл ам түргэнтэй, эр нөхрийнхөө ажилд хошуу дүрдэг хэмээн шүүмж хэвлэлээр цацагдаж байв.