Зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

 

Дэлхийн хэмжээнд 4-т эрэмблэгдэх зэсийн гүний уурхайн нээлт өчигдөр /2023.03.13/ боллоо. Нээлтийн үеэр  Оюутолгой төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж,  хөрөнгө оруулагч талтай зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурав.  Уг санамж бичигт МУ-ын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Рио тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болд нар гарын үсэг зурлаа.

Хөрөнгө оруулагч талтай зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурсанаар Монгол улс дэлхийн зэс, зэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг болох  эхлэл тавигдаж буй юм.