Гурван настай хүүг зодож гэмтээсэн М.Энхбилэгийг 2022 оны 10 сард шүүх танхимаас алджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Энхбилэг нь 2018 оноос эхлэн хоёр найзтайгаа нийлж иргэдийг байранд оруулж өгнө хэмээн заллих гэмт хэргийг үйлдэж эхэлсэн байна.
Гэвч цагдаагийн байгууллагад 2021 оны сүүлээр МЭнхбилэгт залилуулсан гэх гомдол анх иржээ. Цагдаагийн байгууллага түүнд холбогдох хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж, түүнийг дахин гэмт хэрэг хийж болзошгүй гэж үзэн 2022 оны эхээр түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг холбогдох байгууллагад нь гаргаж саатуулж байсан байна.
Улмаар цагдан хорих хугацаа дуусч үргэлжлүүлэн хорих асуудал хөндөгдөхөд шүүхээс шаардлагагүй хэмээн хувийн баталгаа гарган суллажээ.
2022 оны 10 сард түүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх танхимаас түүнийг алдсан байна. Шүүхээс 2022 оны 12 сард цагдаагийн байгууллагад эрэн сурвалжилж өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсний дагуу тус сард нь эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байсан аж.
Эрэн сурвалжлагдаж эхэлснээс хойш М.Энхбилэг нь өөрийн данс, утас гэх зэрэг тус мэдээллээр нь олж болох бүх зүйлээ хаасан байна.
Тэрбээр эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа ийнхүү 3 настай хүүг хүнд гэмтээж, саатуулагдан шалгагдаж байгаа юм.