Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджав томилогдоод даруй хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Манай улс төрийн өндөр боловсролтой хүмүүсийн нэг хэмээгддэг Д.Загджав нь 2008-2012 онд УИХ гишүүнээр сонгогдож, мөн Хан-Уул дүүргийн засаг даргаар ажилласан эрхэм. Олон түмэн болоод ажлын хамт олондоо дарга нэрээр дуудуулж, хүндлэгддэг. Ер нь манай дарга нар эхнэртээ мөн даргалж хаан мэт аяглах хүмүүс цөөнгүй байдаг гэх. Тэгвэл эсэргээр нь эхнэртээ хонь мэт номхон байж, даруулах эрхэмүүд бас бий. Дэд сайд Д.Загджав эхнэрээрээ даруулга хийдэг хүмүүсийн нэг гэнэ лээ. Д.Загджавын эхнэр Н.Уранчимэг 10 гаруй жилийн өмнө гаалийн ахлах байцаагч байхдаа алимны хайрцагтай сум улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдож, тухайн үедээ дуулиан шуугиан дэгдээж байлаа. Гэвч мөрдөн байцаалтын явцад хэрэгт холбогдолгүй гэж үзэн ял шийтгэлээс мултарч байсан юм. Харин казиногийн тухайд Н.Уранчимэг хатагтай угаасаа цуутай. Сөүл явж азаа үздэг захын хүн “Д.Загджавын эхнэр казинод одтой” гэж ярьдаг ажээ. Олны үг ортой гэдэг. Д.Загджавын хөрөнгө орлогийн мэдүүлгээс харахад мань хүн эхнэрээсээ бага орлогтой. Эднийх 4 тэрбумаар үнэлэгдэх 2 орон сууц, 460 саяын өртөгтэй 6 автомашин гээд цааш дурьдвал их юм бий.