Н.Номтойбаяр: Г.Батхүү агсаныг архи уугаагүй хэмээн худал мэдүүлэг өгсөн гэж байгаа нь өөрөө худал

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн твиттертээ УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг архи уугаагүй хэмээн худал мэдүүлэг өгсөн гэж сэжигтнээр татсан тогтоол ирүүлсэн байна. Би Г.Батхүү агсантай тэр өдөр Төрийн ордонд таарсан талаар Цагдаагийн байгууллагад гурван удаа мэдүүлэг өгсөн байдаг. Эрүүгийн хуулийн 21,2-т заасан зориуд худал мэдүүлсэн гэх үндэслэлээр намайг яллагдагчаар татаж байгаа нь өөрөө худал бөгөөд хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорын газарт өгөх саналтай байна гэсэн хүсэлтээ Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Д.Отгонжаргалд хүргүүлсэнээ нийтэлсэн байна.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчимд Төрийн ордоны баруун жигүүрийн хоёр давхарын шатнаас унаж нас барсан байдалтай олдсон. Тухайн үед  АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай онцгой объект байдаг. Талийгаач гадны нөлөөтэй байж болзошгүйгээр нас барлаа’ хэмээн мэдээлэл хийж байв. Ар гэрийнхэн ч түүний амиа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй. Тиймээс хууль хяналтын байгууллага үнэнийг олно гэдэгт итгэлтэй байна гэдгээ өөрсдийн цахим хуудсаараа дамжуулж мэдэгдэж байв.

Тэгвэл түүнтэй хамгийн сүүлд таарсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг худал мэдүүлэг өгсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа аж.

Image