Солонгон ааштай, сонирхолтой жортой бүсгүй Т.Ананда олны танил болоод удаагүй байна. “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн бага охины ээж түүний хувийн амьдралын сенсацийг түр алгасъя. Харин ээж Н.Сома нь эзотерик буюу гүн ухаан судлалаар олон жил дагнан ажиллаж, энд тэнд лекц ярилцлагуудаараа тойрон хүрээлэгч нартай болж амжсан. Хэдийгээр Солонгон аашт маань ээжийнхээ замналаар явж гүн ухаантан болоогүй ч, хоол гүнцэг бэлдэж хийх соёлыг тун гарамгай эзэмшсэн. Мэдээж гүн ухаантан ээжийн нөлөөгөөр үг яриа нь цэгцтэй, үйл хөдлөл нь туйлын цэнзүүртэй байх нь аргагүй юм даа.