Playtime наадмын эхний PRE-EVENT Сүхбаатарын талбайд болно

Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Амьд хөгжмийн наадам ТББ-тай хамтран “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг 2023 оны долоодугаар сарын 6-8-ны өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт зохион байгуулахаар болсон.

 

Тэгвэл Playtime наадмын энэ жилийн эхний “PRE-EVENT”-ийг 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны ням гарагт 13:00-20:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. “PRE-EVENT”-д

  • A dawn is
  • Kade x Grey
  • The shy poopers
  • Eccession
  • Vagabond
  • Deaf cats
  • Teresa in the moon хамтлагууд уран бүтээлээ толилуулна.

21 дэх жилдээ болох гэж буй “Playtime” хөгжмийн наадамд энэ жил АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, ХБНГУ, ОХУ зэрэг гадаад улс орны нийт 20, дотоодын 170 гаруй уран бүтээлч оролцох юм.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР