Дорнод аймгийн Чойбалсан сумын хоёр багийн нутагт түймэр гарсан талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.Тодруулбал, Дорнод аймгийн н Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Наран манадаг гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 11:30 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Чойбалсан сумын мэргэжлийн анги, Гурванзагал сумын мэргэжлийн анги, Улаанбаатар Төмөр замын Баянтүмэн тасгийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна. 04.28-ны өдрийн 06:00 цагийн байдлаар түймрийн хойд, зүүн, урд талын тархалыг зогсоосон бөгөөд баруун талыг унтраахаар ажиллаж байна.
Мөн сумын Хүйтэн булаг гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:30 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Түймрийг Хилийн цэргийн 0132 дугаар ангийн Хар нуурын 8 дугаар заставын алба хаагчид, Чулуунхороот сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 04.28-ны өдрийн 02:30 цагт бүрэн унтраажээ.