Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн Тошилтын хөтөл гэдэг газар суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдож, хоёр хүн нас баржээ.
Увс аймгийн Хяргас сумаас Улаамгом сумын чиглэлд зорчиж явсан “Форд рэнжер” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, бүхээгт нь жолооч 43 настай эрэгтэй, зорчигч 56 настай эмэгтэй нар хавчуулагдаж нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Мөн зорчигч 31 настай эмэгтэй, 23 настай, эрэгтэй, 17 настай эрэгтэй, 14 настай эрэгтэй нарыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.