Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан /2023.07.26/  үргэлжилж байна.

Өнөөдөр:

– “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон улсын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл,

– Зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох ажлын явцын талаар,

– “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан,

“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар,

– Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,

-Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудад үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад хөрөнгө гаргах тухай,

– Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ зэрэг 10 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.