МАН-аас УИХ-д 65 гишүүн сонгогдож үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэднээс нэг гишүүн хүчингийн хэрэгт холбогдон УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзсанаар 64 болоод байгаа. Тэгвэл МАН-ын үлдсэн гишүүдийн ихэнх нь иргэдийнхээ боломжийг хулгайлж ЖДҮДС болон ХЭДС-аас өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл олгуулсан нь ил болоод байна.
УИХ-ын 49 гишүүн эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөрийн болон хамаарал бүхий компанид ЖДҮДС-аас зээл авсан нь ил болсон. Тэдгээр гишүүдийн зарим нь одоо болтол шалгагдаж буй. Тэгвэл одоо МАН-ын эмэгтэй гишүүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан гэх мэдээлэл цагагдаж эхэллээ. Саяхан ХХҮЕГ-ын дарга, дэд дарга нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Энэ нь ХЭДС-гийн зээлийг “тараасан’ хэрэгтэй холбоотой.
Зээлийн зориулалт нь ажилгүйдлийг бууруулах зорилгоор ажил орлогогүй, хөгжлийн бэрхшээлтэй, мал цөөтэй хүмүүсийг өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулах, бичил аж ахуй эрхлэхэд нь гарааны бизнесийг нь дэмжих, цөөн малтай малчдыг малжуулах зориулалттай нэг иргэн, аж ахуйн нэгжид дээд тал нь 3-20 сая төгрөгөөр олгох зээл байсан. Тэгвэл тус зээлийг УИХ-ын эмэгтэй гишүүд 10 дахин нэмэгдүүлэн танил талдаа өгсөн байж болзошгүй байна.
1. М.Оюунчимэг “Сэрмүүн өнгө” гэх хэвлэл, хаяг, реклам бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 50 сая,”Эгшиглэн магнай” компанид 50 сая, “Хүрээ айл” төсөл хэрэгжүүлэхэд нь 40 сая төгрөгийг тендэрт оролцуулалгүйгээр шууд олгуулахад
2. Н.Оюундарь Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь “ Ээж оюу сайхан” компанид олон улсын жишигт нийцсэн авто зам засвар, авто угаалгын газар байгуулах зорилгоор 100 сая төгрөг олгуулахад
3. Н.Амарзаяа Өмнөговь аймгийн “Амин хэлхээ байгаль сан”-д 123,9 сая төгрөг олгуулахад
4. А.Ундраа 1990 онд төрсөн Т.Жаргалсайхан гэх иргэнд “Хагас дамжуулалтын чип дизайн хөгжүүлэх ” төсөл нэрээр 100 сая төгрөгийн зээл олгуулахад
5. Б.Саранчимэг нь “Монгол сор хөгжил Олон улсын академи ” ТББ-ийг зөөлөн тоглоом, даавуун эдлэл хийлгэхээр 200 сая төгрөгийг тендэргүйгээр олгуулахад
6. Ц.Цогзолмаа Иргэн Б.Тамирт мал аж ахуйн ферм ажиллуулахад 150 сая төгрөгийн зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж байна.
Дээрхи зээлүүд нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байхад олгогджээ. Зээлийг хариуцаж байсан ХХҮЕГ-ийн дарга Б.Нямдаваа: “Н.Номтойбаяр сайдын өгсөн жагсаалтын дагуу уг зээлүүдийг олгосон” хэмээн АТГ-т мэдүүлээд буй аж.