Солонгосын хойгийг чиглэн ирж буй “ Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу 2023 оны 8-р сарын 10-ны өдрийн Улаанбаатар -Сөүл – Улаанбаатар чиглэлийн ОМ301/302, ОМ303/304, Улаанбаатар – Пусан – Улаанбаатар чиглэлийн ОМ311/312 нислэгүүдийг тус тус цуцалсан байна.
МИАТ ТӨХК нь Нислэг саатлын журмын дагуу тийз буцаах хураамжаас чөлөөлөх аж. Харин тийзийн өдөр болон чиглэл солиулах тохиолдолд зорчигчид тухайн суудлын ангиллын үнийн дүнгийн зөрүүг төлөх аж.