Он гарснаас хойш Монгол орны 17 аймгийн 81 сум тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй байна.
Тарваган тахал өвчин нь үхэлд хүгэх өндөр хоруу чанартай нянгаар үүсгэгддэг, тарвага болон жижиг мэрэгч амьтад тэдгээрийн бөөс, бүүргээр дамжин хүнд халдварладаг.
2020-2022 онд тарваган тахлаар 9 хүн өвчилж 4 нь нас барсан. Нас баралтын үндсэн шалтгаан нь тарвага агнаж өвчих явцдаа халдвар авсан, мах, дотор эрхтнийг хэрэглэсэн, голомтот нутгаас тулам, мах зөөвөрлөж хэрэглэсэн, эмнэлэгт оройтож хандсантай холбоотой байна.
– Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
– Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
– Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
– Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.