Ц.Хурал нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 09 цагт товлогдоод байсан ч өмгөөлөгч нь хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүлээж авсан байна.
Улмаар давж заалдах шатны шүүх хуралдааныг энэ сарын 25-нд товлолоо.
Сануулахад, яруу найрагч Ц.Хулан болон лам Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч долоодугаар сарын 25-ны өдөр болж, тэднийг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, яруу найрагч Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийг Ц.Хулан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдлыг гаргасан юм.