Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр /2023.10.12/ 12:00 цагт Нийслэлийн Хангарди ордонд болно. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Хотын даргад ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарыг томилсон асуудлыг хэлэлцэх аж.
Сануулахад: Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд худалдан авсан ногоон автобусны асуудлаас үүдэн хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаа өгөөд буй билээ.