Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотын Засаг дарга Анн Идалго 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бараалхав.
Уулзалтын үеэр талууд хот төлөвлөлт, автозамын түгжрэл, агаарын бохирдол, ногоон байгууламж зэрэг асуудлаар санал солилцов.