Өнгөрсөн шөнө Хотын дарга асан Ц.Батбаярыг АТГ-аас саатуулсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Хотын дарга асан Ц.Батбаярыг саатуулсан нь үнэн. Хуульд заасан баривчлах үндэслэл байсан учраас саатуулсан. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв
Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2009 оноос будилуулж улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан нийслэлийн үе үеийн Засаг дарга, нийтийн тээврийн газрын удирдлагууд, хувийн хэвшлийг хамарсан өргөн хүрээтэй шалгалтыг эхлүүлсэн хэмээн мэдэгдсэн.
Хотын дарга асан Ц.Батбаярыг дээрх хэрэгтэй холбогдуулан баривчилсан байж болзошгүй аж.