Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яам, агентлагуудад шилжүүлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Тодруулбал, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, илэрсэн зөрчилд үндэслэн анхаарах асуудлаар гарын авлага бэлтгэн, эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах чиглэлээр хэд хэдэн удаагийн сургалтыг эрх бүхий байгууллагуудад хийжээ.
Сургалтад Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Нийтийн тээврийн газар, Гаалийн ерөнхий газар, Улс хоорондын шуудан илгээмжийн газар, Оюуны өмчийн газар, Эрүүл мэндийн яам, Төрийн тусгай хамгаалалтын газар, Эрчим хүчний яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам зэрэг 53 байгууллагын 1400 орчим эрх бүхий албан тушаалтан хамрагдсан байна.
Мөн шалгалтын үеэр илэрсэн эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлэх арга хэмжээг авсан байна.