Жирэмсэн эхчүүдэд томуу, томуу төст өвчний вакцинд хамруулж байгаа боловч хамрагдалт муу байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакцинд хамрагдсанаар өөрийгөө болон ургийг томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх аж. Вакцины судалгааг жил бүр хийж тухайн жилийнхээ намар нь үйлдвэрлэдэг юм байна.
Вакцины талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамны пэйж хуудсаар дамжуулж авах боломжтой.