Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн /2023.11.28/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох | 09.30 | “Их засаг” |
2 | Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо | · Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал | 10.00 | “Үндсэн хууль” |
3 | Эдийн засгийн байнгын хороо | · “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2023.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
11.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | · Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал | 11.30 | “Их засаг” |
5 | Хууль зүйн байнгын хороо | · “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
· Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
12.00 | “Үндсэн хууль” |
6 | Төсвийн байнгын хороо | · Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэлийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан · Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, түүний үр нөлөөний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
7 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал · Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/ · Бусад |
14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |