Энэ 2023 оны байдлаар Оросын 68 мянга гаруй иргэн гадны улсад амьдрах буюу иргэншлээ сольсон талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. Оросууд ихэвчлэн Израил, Турк, Армен, Герман, АНЭУ, Испани, Финланд, Казахстан, Гүрж, Кипр, АНУ зэрэг улсын иргэншилтэй болжээ.
Энэ нь 2016 оноос хойш оросын иргэд иргэншилээ сольсон хамгийн дээд үзүүлэлт болжээ. Тэдгээр хүмүүсийн 38 мянга нь өөр улсын иргэний харьяалалтай болсон бол, 30 мянга нь байнгын оршин суугчдын бүртгэлд орсон байна.