ЧУУЛГАН: ХЭҮК-ийн дарга Ж.Хунанг чөлөөлөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунангийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Сануулахад: Хүний эрхийн үндсэний комиссийн дарга Ж.Хунан нь өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Түүний чөлөөлөгдөх хүсэлтийг Хуульзүйн байнгын хороо хэлэлцэж дэмжсэн бөгөөд өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж гишүүдийн олонх дэмжсэн тул чөлөөллөө.