УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод

Монгол Улсын Их Хурлын Байнгын болон түр хороодын өнөөдрийн /2023.12.05/ хуралдаан, сонсгол, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай/ 09.30 “Их засаг”
2 Төсвийн байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсантай холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/

·      Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэлийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан

·  Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт,  түүний үр нөлөөний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах журам батлах тухай/

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
3 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Гурилын үнийн өсөлтийн талаарх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын мэдээлэл сонсох

11.00 “Их засаг”
4 Эдийн засгийн байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Хувийн нэмэлт тэтгэврийн тухай  болон  Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020.05.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
5 Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/ ·      Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 09.00-

18.00

“Их Эзэн Чингис хаан”,

“Үндсэн хууль”