ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 13-14-нд  ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2023 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -26-31 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 22-24 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.


2023 оны 12 дугаар сарын 13-наас 12 дугаар сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн  аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч нэмж чангарна.