ГАМШГИЙН ҮЕД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Улаанбаатар хотод болж буй үер усны эрсдэлтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд өнөөдөр /2023.08.06/ 13:00 цагт шуурхай хуралдаж, Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штабт 24 цагаар ажиллахаар шийдвэрлэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдын Үерийн усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай албан даалгавар, Улсын онцгой комиссийн шуурхай хурдаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар дараах үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгөв.
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдын гаргасан албан даалгаврын биелэлтийг шуурхай гаргах,
Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штабт салбарын төлөөлөл 24 цагийн хуваариар ажиллах, дайчлагдах нөөц хүч, хэрэгсэл, машин механизмийг бэлэн байлгах,
Авто зам, замын байгууламжийн ашиглалтын найдвартай байдал, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, гарсан эвдрэл гэмтлийг шуурхай арилган хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
Салбарын хэмжээнд үүссэн нөхцөл байдлын талаар иргэд олон нийтэд шуурхай мэдээлэх, сэрэмжлүүлэх,
Зам, тээврийн салбарын хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг шинэчлэн гаргаж, батлуулах,
Үерийн гамшигт өртсөн газруудад УОК-тай хамтран ажиллахыг тус тус даалгалаа.