Улаанбаатар-Дубай чиглэлийн шууд нислэг эхэллээ

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж байна.
Энэ онд 42 улстай агаарын хэлэлцээр байгуулж дэлхийн 115 цэгрүү шууд нислэг үйлдэх боломжтой болсон.
Өнөөдөр дээрх ажлын үргэлжлэл болж Хүннү эйр компанийн УБ-Дубай чиглэлийн шууд нислэг анхны нислэгээ дүүрэн зорчигчтойгоор хийж байна аа. Цаашид 7 хоног бүр 1 удаагийн давтамжтай нислэг үйлдэх юм.
Мөн олон улс болон дотоодын нислэгийн тийзний үнэ 2-3 дахин буурч иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: ЗТХЯ