Өнөөдөр НӨАТ-ын сугалааны азтан тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу 12 дугаар сарын 20-нд 13:00 цагаас и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Өнөөдрийн байдлаар и-баримтын системд 41 134 703 баримт бүртгэгджээ. 2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалааны урамшуулалд: 

  1. 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  2. 4 орон таарвал /40,000-100,000/
  3. 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  4. 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  5. 7 орон таарвал /500,000- 10 сая/
  6. 8 орон таарвал 5-30 сая төгрөг авна.