Агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж байна

Монгол Улс энэ онд 42 улстай агаарын хэлэлцээр байгуулж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой болсон.
Энэхүү ажлын үргэлжлэл болж “Хүннү эйр” компанийн Улаанбаатар-Дубай чиглэлийн шууд нислэг анхны нислэгээ үйлдээд удаагүй байна. Цаашид долоо хоног бүр нэг удаагийн давтамжтай нислэг үйлдэх юм.
Мөн олон улс болон дотоодын нислэгийн тийзний үнэ 2-3 дахин буурч иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдэгдлээ.