Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж болж “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны явц, – “Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, хүндрэлээс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – Хөдөлгөөнт холбооны дараа үеийн 5G технологийг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилт, – Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УОК-ын ажлын хэсэг Архангай, Завхан аймагт ажилласан тухай, – Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар зэрэг 30 асуудлыг хэлэлцсэн.