АНХААР: Туул голын мөс цөмөрч, машин голд унажээ

Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр “Их ам” гэдэг газарт Туул голын мөс цөмөрч, хоёр машин суужээ. Энэ тухай дуудлага өчигдөр 03:10 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн У-ын Тоёота приус-30, иргэн  Б-ийн  Мини күүпер загварын суудлын автомашинуудыг мөснөөс татан гаргажээ.