Говь-Алтай аймгийн Дарви сумын Жавхлант багийн “Бага хайрхан” гэдэг газар 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний 23:37 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дарви сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.