Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцаажээ

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Ш.Сайхансамбуугийн өргөдлийг буцаасан байна.

Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.8-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй, өмнө намыг бүртгэхээс татгалзсан нийт шүүгчийн хуралдааны тогтоол, шүүгчийн албан бичгүүдэд дурдсан зөрчлүүд арилаагүй үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар шийдвэрлэжээ.