БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

2024 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутан(Элчин сайдын яамаар дамжуулан хүсэлт гаргах) сонгон шалгаруулах тухай

2024 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутан(тухайн улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан хүсэлт гаргах)-ыг дараах хуваарийн дагуу сонгон шалгаруулах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас харна уу.

1.Сонгон шалгаруулах хүний тоо: Нийт 14 хүн(магистр, доктор)

ø БНСУ-ын их, дээд сургуулиуд руу шууд хүсэлт гаргах: Нийт 73 хүн ЭСЯ-наас тусдаа(энгийн 20, R-GKS судалгааны 53)

2.Иргэншил

·Монгол улсын иргэн байх

·Хүсэлт гаргагч өөрөө болон эцэг эх нь БНСУ-ын давхар иргэншилтэй тохиолдолд хүсэлт гаргах боломжгүй

3.Нас

·2024 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1984.9.1-нээс хойш төрсөн иргэн байх)

·Хөгжлийн албан ёсны тусламж(ODA) хүлээн авагч орны Их сургуулийн багшийн хувьд 2024 оны 9 сарын 1-ний байдлаар 45 хүрээгүй байх(1979.9.1-нээс хойш төрсөн иргэн байх)

4. Боловсролын зэрэг

·2024 оны 2 сарын 29-ны байдлаар бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшсэн байх эсвэл дээрх хугацаанаас өмнө боловсролын зэргээ авсан байх

·БНСУ-д ахлах сургууль(олон улсын сургууль багтсан), их дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж төгссөн хүн хүсэлт гаргах боломжгүй.

·БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан тохиолдолд хүсэлт гаргах боломжтой.

·Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж төгссөн оюутны хувьд дараах шалгуурыг хангаж байгаа тохиолдолд хүсэлт гаргах боломжтой.

– Хамгийн сүүлд төгссөн сургуулийн дүнгийн голч 90% дээш байх

– Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 5-р түвшинд тэнцсэн байх(хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд)

– Материалыг зөвхөн 1 удаа дахин өгөх боломжтой ба дараах байдлаар хүсэлт гаргах

ø Баклавр→Магистр / Магистр→Судлаач(Солилцооны багш, мэргэшүүлэх сургалт хамаарна), Доктор / Доктор→Судлаач,

5.Дүнгийн шалгуур

·Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараах шалгуурыг хангаж буй тохиолдолд хүсэлт гаргах боломжтой.

– 4.0 бол 2.64

– 4.3 бол 2.80

– 4.5 бол 2.91

– 5.0 бол 3.23

– 100 хувиар тооцдог бол 90% дээш байх

·Хэрэв дүн нь дээрх шалгуурыг хангахгүй тохиолдолд хүсэлт гаргах боломжгүй.

·Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр голч дүн бичигдээгүй эсвэл GPA-д хувиргах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.

·Төрийн албан хаагчийн хувьд(одоо ажиллаж байгаа/урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авахаар ажлын байр нь хадгалагдаж байгаа) тохиолдолд, ажлын туршлагын талаарх тодорхойлолтыг заавал хавсаргана. (Ажлын газрын тодорхойлолт, цэргийн алба хааж байгаа болон хааж байсан тухай тодорхойлолт, төрөл бүрийн мэргэжлийн үнэмлэх сертификат)

·Өөрийн танилцуулга анкет дээр ажлын туршлага болон мэргэжлийн үнэмлэх сертификат эзэмшиж байгаа тухай тодорхой бичнэ.

Хавсралт: Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл

6.Материал бүрдүүлэлтэнд тавигдах шаардлага:

Нийт бүрдүүлэх материалын тоо: 4 хувь(Апостиль-р баталгаажсан эх хувь 1, тус эх хувийн хуулбар 3 хувь байх)

※ Апостиль хийлгэх шаардлагатай материал нь бүрдүүлэх материалын жагсаалт дундаас нотлох бичиг баримтын жагсаалт хэсгийг хамаарна.

7.Материал бүртгэх хугацаа: 2024.2.14(лхагва)-2.29(пүрэв)

·Элчин сайдын яамны ажиллах цагийн хуваарь (Даваа~Баасан) 08:00-17:00(Цайны цаг : 12:00-13:30)

ø Зөвхөн 1-р шатны сонгон шалгаруулалтанд тэнцсэн горилогчдыг 2-р шатны сонгон шалгаруулалт болох ярилцлаганд 2024.3.19-ний өдөр дуудна.

ø ЭСЯ-ны 1-р шатанд шалгараагүй буюу ярилцлаганд дуудаагүй бол их сургуульд материалаа шууд өгөх боломжтой.

 

8.Бүртгэл: БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр явагдана. (Махатма Гандигийн гудамж 39, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар / Утас : 7007-1020)

9.Лавлах:

·Олон улсын боловсролын хүрээлэн: kgspniied@korea.kr

[English version] Scholarships → GKS Notice / Korean Government Scholarship Program

·www.studyinkorea.go.kr

·БНСУ-ын Элчин сайдын яам: kormg_cul@mofa.go.kr

· хавсралт файл https://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_293/view.do?seq=758760