ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 7482 ИРГЭН ИБАРИМТ АППЛИКЕЙШНЭЭР ЭМД-ЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛЖЭЭ

ЭМД-ын шимтгэлээ И-Баримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд таны төлсөн шимтгэл 10-15 минутад баталгааждаг.
Тэгвэл 2024 оны 2 дугаар сарын 10-наас 16-ны өдрийн 14 цагийн байдлаар 7482 иргэн, 8106 удаагийн гүйлгээгээр нийт 508.2 сая төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.