Олон нийтийн цахим сүлжээнд 2024.03.02-ны өдөр “…эвдэрсэн ачааны машинаас өвс, шатахуун хулгайд алдагдсан байна…” гэх мэдээлэл нийтлэгдэж байсан.
Уг мэдээлэл болон холбогдох дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад, урьдчилсан байдлаар 500 кг жинтэй 14 боодол өвс, 80 литр дизель түлш зэргийг Б нар нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан болохыг тогтоож, илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иймд Иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хулгайн шинжтэй үйлдлийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг зөвлөж байна.