Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган консорциум болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК гурван талт санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын “Keumkang-ThreeENC” консорциумын зүгээс Улаанбаатар хотод Лаг боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах ажлыг санхүүжүүлэн, боловсруулахаар шийдвэрлэсэн юм.
Мөн ТЭЗҮ-г боловсруулахдаа хатсан лагийг шатааснаар үйлдвэрийнхээ эрчим хүчийг шийдээд зогсохгүй ойролцоох барилга байгууламжуудыг эрчим хүчээр хангах, мөн шатаасны дараа гарах үнсийг цементтэй хольсноор барилгын сайн чанарын материал хийх боломжтойг тооцжээ.
https://ulaanbaatar.mn/news/19171