УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн заалттай. Энэ дагуу Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрийг гурав хоногийн турш хүлээн авч, энэ сарын 24-ний өдрийн 20:00 цагийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.
Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн намууд:
- Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
- Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
- Зүй ёс нам
- Монгол Шинэчлэлт нам
- Эх орон нам
- Ард түмний хүч нам
- ХҮН нам
- Монголын либериал ардчилсан нам
- Иргэний хөдөлгөөний нам
- Эх орончдын нэгдсэн нам
- Үнэн ба зөв нам
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
- Социал демократ нам
- Ардчилсан нам
- Үндэсний эвсэл
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
- Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн намын эвсэл/
- Монгол Консерватив нам
- Дэлхийн монголчууд нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Бүгд найрамдах нам
- Их Эв нам
- Монголын хүний төлөө нам
- Монголын либериал нам
- Иргэний зориг ногоон нам
- Хөгжлийн хөтөлбөр нам
- Монгол Ардын нам
Хэрэв аудитын байгууллагаас улс төрийн намаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх ба нам, эвслүүд алдаа зөрчлийг тав хоногийн дотор засч мөрийн хөтөлбөрөө дахин дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.