МАН: Ирэх долоо хоногоос иргэдийн ногдол ашгийг тараана

МАН-ын бүлэг мэдээлэл хийх үеэрээ  “Эрдэнэс Тавантолгой компанийн санхүүгийн тайланд аудит хийж дууссан, энэ долоо хоногт баталгаажаад ирэх долоо хоногоос ногдол ашиг хуваарилах төлөвтэй байна” гэжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд хуралдаад 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртээнэ гэдгийг  мэдээлсэн.  Ингэхдээ тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд  олгоно гэдгээ мэдэгдсэн.