Увс аймгийнхан “Цахим хөгжлийн өдөрлөг”-т нэгдлээ

ЦХХХЯ-наас санаачлан  үндэсний хэмжээнд  өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Увс аймагт боллоо. Цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор  байгуулсан  тус Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна. Энэхүү өдөрлөгийн хүрээнд  “Цахим үндэстэн” болох уриалга  орон нутагт хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ салбарын яам, холбогдох мэргэжилтнүүдийн  зүгээс мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Ингэснээр  цахимд хэвшихэд тулгарч буй асуудлыг засаж залруулах, улмаар иргэдийн хэрэглээнд хэвшүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгохыг зорьж байгааг албаныхан онцолж байгаа юм.   “Цахимд хэвшье” уриатайгаар 21 аймагт   өрнүүлж буй өдөрлөгт Увс аймгийн  удирдлагууд болон төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчдад зориулсан сургалтыг зохион байгуулсан бөгөөд  хувиараа бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, олон нийтэд зориулан “Мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 23 байгууллагын төлөөллийн зүгээс өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулахаас гадна, үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн багийн зөвлөх  үйлчилгээ нэгэн зэрэг  хүргэж ажиллалаа. 

 

Ж.Эрхэмбаатар: Цахимжилтыг эрчимжүүлэхэд орон нутагт бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

ЦХХХЯ-наас  улсын хэмжээнд зохион  байгуулж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Увс аймагт үргэлжилж байна. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс  бүсийн хэмжээнд зохион байгуулж буй энэхүү өдөрлөг  баруун бүсийн дөрөв дэх аймагтаа ийнхүү буухиаллаа. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм. Тэрбээр цахимжилтыг орон нутагт эрчимжүүлэхэд салбар яамны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг онцолж байна.  Энэ тухахйд салбарын дэд сайд “Энэ аяны хүрээнд бид орон нутаг дахь цахимжилтыг дэмжих, эрчимжүүлэх үндсэн зорилготой. Ингэхдээ  цахимжилтыг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхэд  тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчид болон иргэдэд цахим хэрэглээний ур чадвар олгох, хэрэглэж буй  мэдээ мэдээллийн системийн ашиглалтыг  сайжруулах зорилготой” хэмээн тодотголоо.  Энэхүү өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох уриалга хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ салбарын яам, холбогдох мэргэжилтнүүдийн  зүгээс мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.  “Цахимд хэвшье” уриатай энэхүү өдөрлөгийн хүрээнд  Увс аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийт оролцож, олон талын мэдээлэл авч байна. Түүнчлэн ЦХХХЯ болон салбарын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалтаас гадна  иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Мөн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 20 гаруй байгууллага төр, хувийн хэвшил, ТББ-ын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаанаас гадна мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм.    

Орон нутагт цахимжилтыг эрчимжүүлэхэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” голлох үүрэгтэй оролцож байна

ЦХХХЯ-наас үндэсний хэмжээнд өрнүүлж буй  “Цахим хөгжлийн өдөрлөг”  Увс  аймагт болж байна. “Цахимд хэвшье” уриатай энэхүү аяныг  21 аймагт үе шаттайгаар  зохион байгуулах  бөгөөд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж байгаа юм.  Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг  бүсчилсэн байдлаар зохион байгуулж  байгаа  бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж байна. Улаангом хотод буй уг өдөрлөгийг  аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ  нээж үг хэлсэн бол  ЦХХХ-ны  дэд сайд Ж.Эрхэмбаатарын хувьд орон нутагт болж буй  өдөрлөгт салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг өгч байна.  “Цахимд хэвшье” өдөрлөгт  программ хангамж үйлдвэрлэгчдийн  холбоо  болон хувийн хэвшлийн төлөөллөөс гадна “И монголиа”, “Дата” төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжлийн баг ажиллаж байна. Өдөрлөгийн хүрээнд  “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах   зэрэг олон талт арга хэмжээ болж байна. Тухайлбал,  “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны 23 гишүүн байгууллага олон талт үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүргэж байна. Энэ хүрээнд: 

Speed date: Төрийн үйлчилгээг цахимжуулах шийдэл бүхий компаниуд төрийн байгууллагын  удирдлагуудтай нүүр тулсан, ганцаарчилсан уулзалтыг хийж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, борлуулалтын  холбоо харилцаа үүсгэж байгаа юм.

 B2B workshop:  Орон нутгийн бизнес эрхлэгчдийн дунд хамтын ажиллагаа зохион байгуулж, цахим шилжилтийг эхлүүлэх талаар сургалт болон тэдэнд тохирсон шийдлүүдийг газар дээр нь нэвтрүүлж, гэрээ байгуулан ажиллаж байна.

Мэргэжил сонголт: Ахлах ангийн болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог сэдвээр илтгэл танилцуулж, ирээдүй болсон хүүхэд залуучууддаа хөрөнгө оруулалт хийж байна. 

 ICT expo: Төрийн албан хаагч, иргэд, сурагчид оюутан залуусыг технологийн ертөнцөөр аялуулж, шинэ соргог мэдээ мэдээллийг өгч байна.   Мөн “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир “Мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог” сэдвээр сургалт хийж,  зөвлөгөө мэдээлэл өгч байна.  

ЦХХХЯ-ны харьяа болон  салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”  ийнхүү голлох үүрэгтэй оролцож байна. Тэдний хувьд салбар яамныхантайгаа хамтран цахимжилтыг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн  сайн жишиг болж байгаа юм. 

Увс аймаг цахимжилтын үнэлгээгээр орон нутагт тэргүүлж байна

Цахим шилжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий  Ажлын хэсгээс үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Цахим шилжилтийн өдөрлөг”  Увс аймагт болж байна. ЦХХХЯ-наас дээрх  Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс бүсчилсэн хэлбэрээр улсын хэмжээнд дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.  ЦХХХЯ-наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан бөгөөд аймаг орон нутагт   цахим бэлэн байдлын үнэлгээг хийсэн байна. Энэ үзүүлэлтээр Увс аймаг цахимд шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр улсын хэмжээнд хоёрдугаарт  эрэмбэлэгджээ.  Ингэснээр тус аймаг цахимжилтын үнэлгээгээр 21 аймгаас тэргүүлсэн үзүүлэлттэй байна.  Увс аймгийн хувьд 85 мянган хүн амтай бөгөөд 19 сум, 92 багтайгаас 69 баг 3G, 20 баг 4G сүлжээнд холбогдсон байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И монгол”-д 51 үйлчилгээг холбоод байгаа бол төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг аймгийн хэмжээнд гурвыг байршүуулжээ.  Харин аймгийн төвийн хэмжээнд 38 мянган иргэн буюу 88 хувь нь тоон гарын үсэгтэй болоод байгаа аж. Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” -ийг 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм.  Өнгөрсөн өдрүүдэд говийн болон хангайн бүсийн долоон аймагт ажилласан бол  баруун бүсийн өдөрлөгийг Говь-Алтай аймгаас эхлүүлсэн.  Баруун бүсийн өдөрлөг Завхан аймгаар өндөрлөнө. Өдөрлөгийн хүрээнд “Цахим үндэстэн” болох уриалга орон нутагт, газар дээрээ  ямар байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ яам болон холбогдох  мэргэжилтнүүдийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх,  цахим  хэрэглээнд  хэвшүүлэх үндсэн зорилготой. Түүнчлэн ЦХХХЯ-наас гаргасан  “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах,  төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах   зэрэг олон талт арга хэмжээ болж байна.   Энэхүү өдөрлөгийг ЦХХХЯ-ны харьяа болон  салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байгаа юм.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд цахимжилтыг эрчимжүүлэх зорилгоор эхлүүлсэн  “Цахим хөгжлийн өдөрлөг” Увс  аймагт эхэллээ. Говийн болон хангайн бүсэд  зохион байгуулсан энэхүү өдөрлөгийн  баруун бүсийн дөрөв дэх аймаг нь Увс болж байна. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор салбарын сайдын тушаалаар байгуулсан тус  Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм.  “Цахимд хэвшье” уриатай энэхүү аяныг  21 аймагт үе шаттайгаар  зохион байгуулах  бөгөөд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж байгаа юм.  Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг  бүсчилсэн байдлаар зохион байгуулж  байгаа нь энэ юм.  Ажлын хэсгийн ахлагч  ЦХХХ-ны  дэд сайд Ж.Эрхэмбаатарын хувьд орон нутагт болж буй  өдөрлөгт салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг өгч байна.  “Цахимд хэвшье” өдөрлөгт  программ хангамж үйлдвэрлэгчдийн  холбоо  болон хувийн хэвшлийн төлөөллөөс гадна “И монголиа”, “Дата” төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжлийн баг ажиллаж байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд  “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах   зэрэг олон талт арга хэмжээ болж байна. Тухайлбал,  “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны 23 гишүүн байгууллага олон талт үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүргэж байна.

Увс аймгийн төвийн  38 мянган иргэн тоон гарын үсэгтэй болжээ

Цахим шилжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий  Ажлын хэсгээс үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Цахим шилжилтийн өдөрлөг”   Увс аймагт болж байна. ЦХХХЯ-ны сайдын тушаалаар дээрх Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс бүсчилсэн хэлбэрээр улсын хэмжээнд дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.  ЦХХХЯ-наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан бөгөөд аймаг орон нутагт  цахим бэлэн байдлын үнэлгээг хийсэн байна. Ингэхэд  Увс  аймаг цахимжилтын ерөнхий үнэлгээгээр  хоёрдугаарт эрэмбэлэгджээ.  Увс аймгийн хувьд 85 мянган хүн амтай бөгөөд 19 сум, 92 багтайгаас 69 баг 3G, 20 баг 4G сүлжээнд холбогдсон байна.   Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И монгол”-д 51 үйлчилгээг холбоод байгаа бол төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг аймгийн хэмжээнд гурвыг байршүуулжээ. Увс аймгийн бүх сум шилэн кабелийн сүлжээнд бүрэн холбогдсон байна.   Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” -ийг 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд “Цахим үндэстэн” болох уриалга орон нутагт, газар дээрээ  ямар байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ яам болон холбогдох  мэргэжилтнүүдийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх,  цахим  хэрэглээнд  хэвшүүлэх үндсэн зорилготой. Түүнчлэн ЦХХХЯ-наас гаргасан  “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах,  төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах   зэрэг олон талт арга хэмжээ болж байна.   Энэхүү өдөрлөгийг ЦХХХЯ-ны харьяа болон  салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байгаа юм.

“Цахимд хэвшье”  аян   баруун  бүсэд   үргэлжилж ажиллаж байна

ЦХХХЯ-наас санаачлан зохион байгуулж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” баруун бүсийн дөрөв дэх аймагтаа боллоо. “Цахимд хэвшье” уриатайгаар 21 аймагт бүсчилсэн байдлаар эхлүүлсэн энэхүү аян Уюс аймагт болсноор   11 дэх аймагтаа өрнөв. Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд цахимжилтыг эрчимжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс  говийн бүсээс эхлүүлсэн аян хангайн бүсэд үргэлжилсэн бол өдгөө баруун бүсэд өрнөөд дуусах шатандаа орж байна. Цаашид  зүүн, хойд, төвийн бүсэд өрнөх юм.  “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна. Тэрбээр  Улаангом хотод болж буй  өдөрлөгийг Увс аймгийн  Засаг даргын тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ  нээж үг хэлсэн бол  бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар өглөө. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Цахим үндэстэн” болох уриалга хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ салбарын яам, холбогдох мэргэжилтнүүдийн  зүгээс мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Ингэснээр  цахимд хэвшихэд тулгарч буй асуудлыг засаж залруулах, улмаар иргэдийн хэрэглээнд хэвшүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгохыг зорьж байгааг албаныхан онцолж байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд ЦХХХЯ болон салбар байгууллагуудын төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалтаас гадна  иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Мөн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 20 гаруй байгууллага төр, хувийн хэвшил, ТББ-ын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаанаас гадна мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.