Жендерийн Үндэсний хорооноос “Жендерийн эрх тэгш байдлыг хангахад намын дунд шатны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

Жендерийн Үндэсний хорооноос “Жендерийн эрх тэгш байдлыг хангахад намын дунд шатны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулж АЭХ-ны төлөөлөл оролцлоо.

Намын жендерийн манлайлал, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа сэдвээр Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, Хууль тогтоомжид туссан жендерийн эрх тэгш байдлыг хангах зохицуулалт сэдвээр СЕХ-ны мэдээлэл технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэг, Улс төрийн намын дунд шатны байгууллагад жендерийн эрх тэгш байдлыг хангах арга зүй, улс төрийн намын жендерийн аудит сэдвээр Жендерийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяр нар мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгийн үеэр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ удаагийн УИХ-ын сонгуулиар намуудыг илүү ил тод, нээлттэй, бодлогын нам болгох тал дээр хяналт тавих асуудлыг хөндлөө.

Жендерийн Үндэсний хорооноос хүчирхийлэлд өртөж байгаа хүн амыг хүйсийн харьцаагаар аваад үзвэл 89,1 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байна гэдгийг тодотгож Монгол Улсад ахиц дэвшил гаргахгүй байгаа нэг үзүүлэлт бол шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоо гэдгийг дурдлаа.

Мөн түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж цалингийн ялгаа улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд эрүүл мэнд, боловсролын салбарт гүйцэтгэх түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд нийт ажилчдын 80 хувийг дангаар бүрдүүлж байгаа ч эсрэгээрээ эрэгтэйчүүдийн оролцоо энэ салбарт дутагдаж байгааг тоон үзүүлэлтээр илэрхийллээ.

Хүн ам өсөх тусам эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо буурч байгаа нь хүүхэд харах үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн асуудлуудыг шийдэхгүй байгаа учраас төрсөн, бага настай хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ажиллах бололцлоо хангагдахгүй байгаа судалгааны үр дүнг танилцууллаа.

Өөрөөр хэлбэл төр сургууль, цэцэрлэг, нийгмийн асуудлуудыг шийдэх, ээжид ажлаа хийх сонголтыг бий болгох шаардлагатай байгааг дурдлаа.

Хэлэлцүүлэгт Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан, АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Оюунцэцэг, АЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Пунсалмаа, АЭХ-ны ЕНБД Р.Оюун-Эрдэнэ, АЭХ-ны гүйцэтгэх зөвлийн гишүүн Б.Ундраа, АЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Болорсүрэн, АЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Х.Оюунчулуун, АЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Батзаяа, П.Анхтуяа, Нийслэлийн АН-ын даргын зөвлөх Б.Одбаяр, Нийслэлийн намын хорооны гишүүдийн төлөөлөл, дунд шатны намын удирдлагуудын төлөөлөл цахимаар оролцож санал солилцлоо.

#Ардчилсан_нам