Засгийн газар 30 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өнөөдрийн хуралдаанаар:

• Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар • Нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төсөл, арга хэмжээний талаар • Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц, хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар • Бүсчилсэн хөгжлийн жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцаар хангах арга хэмжээний талаар • Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх юм байна.