Сүүлийн жилүүдэд цирктэй холбоотой элдэв мэдээлэл гарах болсон. Учир нь циркийг Хотын дарга асан Д.Сумъяабазарын дүү сумогийн их аварга Д.Дагвадорж хувьчилж авснаар үйл ажиллагаа нь зогссон.
Олон нийт болон циркчдээс шүүмжлэл хүлэээгээд байгаа сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж хорт хавдраар өвчилсөн тухайгаа энэ даваа гарагт өөрийн цахим хаягаараа дамжуулж мэдээлсэн билээ.
Тэгвэл тэрбээр өөрийн хаягтаа циркийн шинэ барилгын тухай “Шинэ циркийнхээ ая тухын асуудлыг олон жил бодсон. Хааны сэнтий шиг суудалтай, энэ оны “NBA”-ийн стандартаар тун удахгүй монголчуудаараа нээлт хийнэ. Би өөрөө ч бас нугарна, цөм авна аа бүгдээрээ. Шинэ циркээ олон төрлөөр ашиглах боломжтой болгохоор төлөвлөж байна. Спорт, урлаг, “E-Sport” гээд, гадаа талбайг нь залуусын сэтгэлд нэн тааламжтай орчин болгож шийднэ. Жаахан тэвччих, би ч бас тэвчээд гарна аа” гэж бичжээ.